Dashiin cyber oron zai

Gegeen ireeduig hamtdaa buteetsgeey!

Өнөөдөр: Англи хэлний ярианы клуб

Posted by purevdash on October 15, 2009

Өнөөдөр » Боловсрол

Англи хэлний ярианы клуб

(2009-10-11)

Хэдэн жил англи хэл үзсэн, уншаад, сонсоод ойлгодог атлаа ярьж чадахгүй байгаа залууст сонирхолтой мэдээлэл хүргэе. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, тэтгэлгээр гадаадад суралцахыг хүсэгчдэд мэдээлэл өгөх, мөн IELTS-ийн шалгалтанд бэлтгэхэд нь туслах зорилготой “Гэгээн ундаргахолбоо” ТББ байгуулагдаад хагас жил болжээ. Тус холбоо хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой залуусыг хамруулсан ярианы клуб ажиллуулж байгаа юм байна. Энэ талаар “Гэгээн ундарга холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Пүрэвдаштай уулзаж тодруулснаа хүргэе.

-Холбооныхоо талаар танилцуулаач?
-Асвтралид ажилладаг Б.Булгамаа гэж бүсгүй англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадад тэтгэлгээр
суралцах сонирхолтой залууст зориулан http://www.gegeen.wordpress.com сайтыг нээсэн. Зургаан жил орчим хугацаанд 400 гаруй мянган хүн эл сайтад хандсан нь энэ төрлийн мэдээлэл, мэдлэг хэр
эрэлттэй байгааг харуулсан. Мөн эдгээр залуус yahoo group-т бүртгэлтэй болж, хоорондоо мэдээллээ солилцож, англи хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, TOEFL-ийн ном тохимол, сонсголын хичээлтийг файл хэлбэрээр дамжуулж, орон орноос зарлагдаж байгаа тэтгэлэг, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэдэг юм. Энэ сайтад ордог залуус Монголдоо суурин үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болохоор ярилцаад өнгөрсөн хавар “Гэгээн ундарга холбоо”-гоо байгуулсан.

-Танай холбооноос ярианы клуб явуулж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулаач?
-Манай залуус дунд сургуулиасаа эхэлээд л бичгийн англи хэл үзээд, ярианы хэл нь орхигддог тал ажиглагдсан юм. Хамгийн шалгарсан арга бол ярилцах. Тиймээс манай холбоо өнгөрсөн зунаас
ярианы клуб эхлүүлсэн. Уг клуб амралтын өдөр вакуум хэлний орчинд хөгжөөнт тоглоом тоглож, асуулт хариултын тэмцээнд оролцон, сонирхолтой илтгэл сонсож, ямар нэг сэдвээр хоорондоо
ярилцан англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой.

-Ярианы клубт очихыг хүсвэл ямар шалгууртай бол?
-Ямар ч шалгуур байхгүй. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүхэн очиж болно. Тэнд маш таатай, халуун дулаан орчин бүрддэг. Одоогоор суралцах сонирхлоороо нэгдсэн нийгэмд идэвхитэй 13-37 насны залуус байгаа. Удахгүй IELTS-т бэлтгэх үнэ төлбөргүй дамжаа эхэлнэ. Үнэ төлбөргүй гэхээр чанаргүй гэж битгий бодоорой. Мэргэжлийн, чадварлаг баг монгол залуусаа дэмжих зорилгоор ажиллаж байгаа юм.

-Хэзээ хичээллэдэг вэ?
-Бямба гариг бүр 12.30-17.00 цагийн хооронд Хартфорд институтын байранд болдог.

-Танай холбооны шугамаар гаднын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан залуус хэр олон байгаа вэ?
-Манайх хамгийн гол нь ашгийн төлөө бус байгууллага. Англи хэлний мэдлэгтэй хүмүүс нь бусдадаа туслах, мэдэхгүй хүмүүс нь мэдлэгээ дээшлүүлэх гэж интернэт ертөнцөд танилцаад, үйл ажиллагаагаа өргөжүүлэн холбоо байгуулсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Манай тэргүүн Б.Булгамаа олон жил Австралид ажиллаж, амьдарч байгаа хүн. Монгол залуусын ихэнх нь гадагшаа гарч суралцах сонирхолтой байдаг ч хэлний мэдлэг, мэдээлэл хомс байдгийг анзаарч сайн дураараа тэдэнд туслахаар gegeen.com сайтыг нээсэн. Харин энэ үйл ажиллагаа нь өргөжөөд, цахим ертөнцөөс
гарч, 20 гаруй улсад ажиллаж, амьдардаг 2460 гишүүнтэй, бодит ажил явуулах төвшинд хүрсэн. Харин манай холбоо гаднын сургууль зуучилдаг байгууллага биш. Ердөө л хэрэгтэй мэдээллийг нь
дамжуулж, гишүүд нь өөр өөрсдийнхөө шугамаар дэмжиж тусалдаг. Одоогийн байдлаар 20 орчим залуус сайтаас авсан мэдээллээрээ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах гэж байгаагаа хэлсэн.

@ хөтөч
Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залууст дараах мэдээллийг хүргэж байна. Хэрвээ англиар ярих байнгын харилцагчтай болж чадаагүй бол дараах сайтуудаар зочлоорой. Эдгээр сайтаас хэрэгцээтэй ном, сурах бичиг, зөвлөгөө, онлайн чат өрөө, төрөл бүрийн хичээлийг авч болно. http://www.englishpaje.com Дунд болон дээд шатны оюутнуудад зориулсан англи хэлний дүрмийн дасгалууд
http://www.english learner.com, wwwlongman.com, http://www.geocities.com Англи хэл суралцагсдад зориулсан вэб хуудас http://www.owl.english.purdue.edu Үнэгүй интерактив видео хичээл, асуулт, хариулт, үгийн сүлжээ, англи хэл сурахад хэрэгтэй материалууд http://www.eslus.com/lessons/reading/read.ntm Англи хэл дээр унших чадвар хөгжүүлэх дасгалууд,унших материалууд http://www.word2word.com/course.htm/ Англиар харилцах чадвараа хөгжүүлэх хичээлүүд, англиар харилцах хаяг солилцох, англи хэлний хичээлүүд http://www.abchekers.com http://www.real.english.com Англи хэлний үнэгүй видео хичээлүүд http://www.churchilhouse.com/english http://www.learning-english.com/learmonline http://gadaadhelblog.blogspot.com
Англи хэлээ хэрхэн сайжруулах талаар үнэгүй онлайн зөвлөгөө авах, унших материал, үгийн сангийн баялгаа нэмэгдүүлэх, сонсох чадвараа дээшлүүлэх дасгалын хураамж. http://www.englishclub.com Англи хэлний клуб http://www.esl.com Англи хэлний программууд http://www.uciep.org АНУ дахь их дээд сургууль, коллежүүдийн англи хэлний эрчимжүүлсэн программууд177 удаа уншигдав.

From: http://www.mongolnews.mn/weekend.php?n=2893

15 Responses to “Өнөөдөр: Англи хэлний ярианы клуб”

  1. dema said

    goy yumaa. ta buhentei yaj negdeh ve byamba garigt ochij bolhuu

    • Purevdash said

      hi ene sariin 24-nii udriin 12 tsagt Hartfort instituted boloh yarianii clubt hureltsen irj gishuuneer butguuleerei, tsaashid hamtran ajillana gej naidaj bna

      • Narantuya said

        Dear Sir or Madam
        I would like to participate you english speaking club.
        Could you tell me your meeting schedule please.

        Kind regards,

        Narantuya

  2. Amarjargal said

    Sain baitsgaana u?

    Tanai club-iin talaar neg Colleague-see sonsson, bi bas ochij baimaar bna. 11/07nd ochij boloh u?

  3. anira said

    hi tanai yrianii clubt oroh gsiin hezee ochj uulzuul boloh ve? bas bvrtgvvleh gsiin????

  4. odonoo said

    sain baitsgaana uu?
    tanai clubt negdeh gesin yaj holboo barih we?

  5. tselmeg said

    bi ch bas negdmeer l bn ..
    gehdee bi jaahan ugiin baylag muutai l daa..
    jaahan sanaa zovood bhiin .. yaah bol

  6. UUGII said

    hi bi bas negmeer bn yaaj holbogdoh ve uulzalt deer chin shuud yavaad ochij boloh uuu

  7. battsetseg said

    bi ch gsn ene klubt negdmeer bna yaj bvrtgvvleh be?

  8. ulmaa said

    hi.

  9. Tsengelee said

    Hi. yrianii clubt yaj holbogdoh bolomjtoi bol.

  10. Jaki said

    mash ih taalagdlaa helnii tuvshingee saijruulah huselt bgaa yumaa. Helnii surgaltnd ywh geed sudalj bgaan ene links medeelel awsndaa bayartai b.a. Mash goy uil ajillagaa ywuuldg yum b.a

  11. amaraa said

    ene clubiin uil ajillagaa dahin ehleh bolj bga yu. hezee haana ehleh geh met medeelel heregtei bn. ilgeej tulana uu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: